2011 оны 11 дүгээр сарын 23-нд Монгол-Солонгосын Соёлын хорооны хамтарсан 3 дугаар хуралдааныг зохион байгуулж " МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД 2011-2014 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР"-т БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал гарын үсэг зурлаа.
Энэхүү баримт бичиг нь хоёр орны хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, хоёр улсын соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэлийн салбарын хамтын ажиллагааг соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд хөхүүлэн дэмжиж, өргөжүүлэх зорилготой юм.