XIX зууны үед Солонгосын хойгийг эзэгнэх гэсэн хүсэлтэй Ази, Европын хэд хэдэн империалист улс хоорондоо зөрчилдөж байжээ. Хятад болон Оростой хийсэн дайнд ялалт байгуулсан Япон Улс 1910 онд Солонгосыг хүчээр эзэлж, колончлолын дэглэм тогтоожээ. Сургуулийн хичээлийг солонгос хэлээр явуулахыг хориглох зэрэг дээрэнгүй аргаар өөртөө уусгах гэсэн Японы түрэмгий бодлого Солонгосын ард түмний эрх чөлөөний тэмцлийг мохоож чадаагүй байна. Колончлолын жилүүдэд Япон Улс Солонгосыг эдийн засгийн хувьд бүрэн эрх мэдэлдээ байлган ашиглаж байсан бөгөөд 1945 онд дэлхийн хоёр дугаар дайн дуусах хүртэл солонгосчууд Японы дарангуйлал дор байсан. Дэлхийн хоёр дугаар дайнд Япон Улс ялагдахад солонгосчууд тусгаар тогтносон, нэгдмэд нэг улс байгуулахыг зорьсон боловч Өмнөд, Умардын хоорондох хүйтэн дайны уршгаар Солонгос үндэстэн хоёр хуваагдсан бөгөөд 1953 онд дайны гал зогсоох хамтарсан гэрээний дагуу Солонгосын хойг хоёр хуваагдаж энэхүү дайн дууссан байна.Дайны дараа хөдөө аж ахуйн хэвшилтэй ядуу буурай орон байсан өмнөд Солонгос Улсын эдийн засаг 1962 оноос огцом хөгжиж, 40 жил хүрэхгүй хугацаанд “Хан мөрний гайхамшиг” хэмээн нэрлэсэн гялалзсан амжилтыг дэлхий нийтэд гайхуулж чаджээ.Экспортыг хөгжлийн хөдөлгүүр болгон гадагш чиглэсэн эдийн засгийн хөгжлийн стратеги нь Солонгосын эдийн засгийн шинэчлэлд маш их хувь нэмэр оруулсан байна. Энэ стратегид тулгуурласан хөгжлийн хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэний үр дүнд, 1962-оос 2007 онд солонгосын үндэсний нийт бүтээгдэхүүн 2.3 тэрбум ам. доллар байснаас 477.0 тэрбум ам. долларт хүрч, нэг хүнд ногдох үндэсний цэвэр орлого нь 87 ам. доллараас 20045 ам. доллар болтлоо өссөн байна. Эдгээр тоо баримтууд нь БНСУ-ын авч хэрэгжүүлсэн эдийн засгийн хөтөлбөрүүдийн үр дүнг бүрэн илтгэж байна.Солонгос Улсын гол импортын бүтээгдэхүүнд үйлдвэрийн үндсэн түүхий эд болох боловсруулаагүй газрын тос, байгалийн түүхий эд болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний зүйлс, мөн машин механизм, цахилгаан болон тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж багтдаг.Солонгосын эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдал нь аж үйлдвэрлэлийн дэлхий дахинд танигдах болсон хэд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсонтой нь холбоотой. Солонгос Улс дэлхийд хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч орон бөгөөд усан онгоц үйлдвэрлэлийн салбар нь сүүлийн 4 жил дэлхийд манлайлж, дэлхийн нийт усан онгоц үйлдвэрлэлийн захиалгын 40 хувийг гүйцэтгэж байна. Дэлхийн зах зээлийн 11 орчим хувийг эзэлж байгаа хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь дэлхийд тэргүүлэх салбар болсон бөгөөд ялангуяа флаш, шуурхай санах ойн төхөөрөмжүүд (ДРАМ) үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт орж, өнөөдөр зах зээлийн 49 хувийг эзэлж байна. Мөн флаш, мемори чипс үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлийн 63 хувийг эзэлж байна.Өнөөдөр Солонгос Улсын хагас дамжуулагч, гар утас, Эл Си Ди хавтгай дэлгэц тухайн салбартаа тэргүүлж, борлуулалтаараа дэлхийд манлайлагч орон болжээ. Компьютерийн чипс, гар утас зэрэг бүтээгдэхүүн Солонгосын нийт экспортын 30 гаруй хувийг бүрдүүлж байна.Солонгос Улс аж үйлдвэрийн бодлого, чиглэлээ тогтвортой байлгаж, 10 жил тутам өөрчилж байсан нь улсынхаа эдийн засгийг цаашид улам амжилттай цэцэглэн хөгжихөд тустай алхам болсон байна.
Үүнд:1. Солонгос Улс 1960-аад оноос экспортод тулгуурласан хөгжлийн хөтөлбөр боловсруулж, холбогдох хууль дүрмийг батлан гаргаж, экспортыг түлхүү дэмжих болсон байна.
2. Химийн хүнд үйлдвэрлэл 1970-аад оны үед үндэсний үйлдвэрлэлийн бодлогын цөм нь болж байсан.
3. 1980-аад оны үеэс аж үйлдвэрлэлийн салбарт бүтцийн өөрчлөлт шинэчлэлт хийгдэж эхэлжээ. Уг шинэчлэлийн зорилго нь жижиг дунд үйлдвэрлэлийг (ЖДҮ) дэмжихэд чиглэсэн байна.
4. 1990-ээд оноос зах зээлийг нээлттэй болгож,чөлөөт зах зээлийг бий болгосон бөгөөд 1997 онд Азийн санхүүгийн хямрал болоход Солонгос Улс хямралыг түргэн даван туулах эрс шийдвэртэй арга хэмжээ авсан байна.
5. 2000 оноос шинэ санаа, шинэ бүтээл нь үндэсний хөтөлбөрт тэргүүлэх асуудал болжээ. Үйлдвэрлэлийн салбарт илүү шинэ санаа нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Солонгост бизнесийн таатай орчин бүрдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчид болон том компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогыг дэмжиж байна.
Сүүлийн 30 жилийн турш Солонгосын эдийн засгийн дундаж өсөлт 8.6 хувь байсан бөгөөд гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээр дэлхийд 11 дүгээрт орж байна.
Хүний амьдралын хоёр үе хүрэхгүй хугацаанд, энэ үндэстэн усан онгоц, цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч болон авто машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орны нэг болж чадсан байна.

No comments:
Post a Comment