This blog is a window to my Life in Korea as an International Student. I am Buyana Buyangerel from Mongolia who came to Korea to study Masters in Economics from Kangwon National University, Chuncheon. It was a big decision by me in my life when I decided my study destination to Korea but I find it as a Turning Point in my life. Everybody of You are cordially welcome to join this blog. I hope the Morning calm will definitely inspire the Wonderful Blue sky.

Sunday, February 12, 2012

Монгол, Солонгосын харилцаа өргөжинө



Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд айлчилж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мен Баг, гэргий Ким Юн Үг нарын Төрийн айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ, БНСУ-ын  Ерөнхийлөгч ЛИ МЕН БАГ нар Төрийн ордонд уулзаж, Монгол Солонгос хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, манай оронд хүрэлцэн ирсэнд талархаад БНСУ-ын төрийн тэргүүний энэхүү айлчлал Монгол Солонгосын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах түүхэн чухал алхам болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр  ярианыхаа эхэнд саяхан БНСУ-д үргэлжлэн орсон борооны улмаас үер болж олон хүний амь үрэгдсэнд харамсч байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн жил манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн болсон бөгөөд, энэ онд Солонгос дахь Монголын жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа энэ үеэр айлчлал давхцаж байгааг Ерөнхийлөгч дурдлаа. “Солонгос улсыг монголчууд гуравдагч хөрш, бүс нутаг дахь хамгийн ойрын түншүүдийн нэг гэж тооцдог бөгөөд, энэхүү айлчлалын үеэр харилцааг хөгжүүлэх асуудлаар олон тодорхой санал дэвшүүлж ярилцана гэдэгт итгэлтэй байна” гэж тэрээр хэлэв.

Ерөнхийлөгч Ли Мен Баг, элэгсэг дотноор хүлээн авч байгаад талархаад,  Монгол Улсад хийж байгаа энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд чухал үр дүнтэй айлчлал болно хэмээн итгэж байна гээд, ирээдүйд чиглэсэн урт удаан хугацааны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Та бид хоёр 2009 онд НҮБ-ын чуулганы үеэр уулзаж байсан билээ. Та бид хоёрын тэр үед ярьж байсан зарим зүйлийн үр дүн бодитой харагдаж эхэлж байгаад би баяртай байдаг.Бид эдийн засаг, эрүүл мэнд,  боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт онцгой харилцаатай бөгөөд, манай хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол нягт байдаг нь олзуурхууштай. Тогтмолжиж байгаа өндөр дээд хэмжээний айлчлалуудаас гадна ажил хэрэгч хүмүүсийн хоорондох уулзалтуудыг тогтмол зохион байгуулах нь үр дүнтэй гэж бодож байна” гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмний харилцан ойлголцлыг байнга бэхжүүлэх нь чухал болохыг нотлоод  “Бидний хамгийн гол баялаг бол хүн. Олон монгол хүн солонгост сурч, ажиллаж байгаа нь энэ харилцаанд оруулж байгаа том хувь нэмэр гэж бид тооцдог. Бидний хувьд шинэ нөхцөл байдал бий болж, шинэ сорилтууд өмнө тулгарч байна. Монгол Улсыг сонирхох сонирхол нэмэгдсээр байна.  Бидний хувьд харилцан ашигтай хамтын ажиллагаа чухал юм.  Бид танай улстай эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар олон зүйл дээр санал нэгтэй байдаг” гэлээ.

“Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Монгол Улс ардчиллыг тогтвортой хөгжүүлж, эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдаж, Монгол Улсын олон улсын тавцан дахь үүрэг, нэр хүнд мэдэгдэхүйцээр нэмэгдэж байна. Монгол Улс социалист системээс ардчилал, чөлөөт зах зээлийн тогтолцоонд тайван замаар шилжсэн, бусад оронд үлгэр жишээ болохуйц загвар орон болж байгааг хэлмээр байна. Асар арвин байгалийн нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцад тусалж, туршлага хуваалцах нь манай Солонгос Улсын үүрэг гэж бодож байна” хэмээн Ерөнхийлөгч Ли Мен Баг ярилаа.

Энэхүү уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хоёр орны төдийгүй, Азийн бусад орнуудын хувьд чухал нэгэн саналыг хэлсэн юм. “Энэ жилээс эхлэн Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг /АОХН/-ийг даргалж байгаа.. Өнөөдөр эрхэм Ерөнхийлөгч Тантай уулзаж байгаа энэхүү завшаанаар, Азид ардчиллыг бэхжүүлэх зорилго бүхий “Ардчиллын төлөө Азийн Түншлэлийн Санаачилга” гэсэн шинэ санаачилгыг дэвшүүлж байгаагаа дуулгая. Ардчиллыг тогтвортой хөгжүүлж байгаа төрийн тэргүүний хувьд, мөн  2002 онд энэхүү АОХН-ийг Солонгос Улс мөн даргалж, тодорхой амжилттай ажиллаж байсны хувьд Таныг миний энэхүү саналыг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Ерөнхийлөгч Ли Мен Баг , Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү санаачилгыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Ерөнхийлөгч Таныг сайхан санаачилга гаргасанд талархаж, дэмжиж байна.  Монгол Улс АОХН-ийг даргалж байгаагийн хувьд, мөн ардчиллын үлгэр жишээ орон болохын хувьд ийм санаачилга гаргах эрхтэй. Таны хувьд ардчилсан шилжилтийн үйл явцыг эхлүүлсэн, одоо улс орноо удирдаж байгаа хүний хувьд ийм санаачилга гаргаж байгаа нь зүйтэй гэж бодож байна. Цаашдаа энэхүү санаачилга хоёр орны гадаад хэргийн яамдаар дамжаад ажил хэрэг болох байх” гэсэн юм.

Хоёр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Ардчиллын төлөө Азийн түншлэлийн санаачилга”-ын хүрээнд Азийн бусад улс орнуудтай энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллах асуудлаар тодорхой санал солилцов.

Мөн энэхүү уулзалтын өөр нэг гол сэдэв нь ногоон хөгжил, байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийг тойрсон сэдэв байлаа. Ерөнхийлөгч Ли Мен Баг энэ чиглэлээр идэвхи санаачилгатай ажиллаж байгааг

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайшаагаад, дэлхийн дулаарлаас үүдсэн сөрөг нөлөөллийг багасгах, байгальд ээлтэй хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг санал болгов.

Ерөнхийлөгч Ли Мен Баг “Дэлхийн улс орнуудад болж байгаа байгалийн янз бүрийн гамшигт үзэгдлүүд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт улам бүр хурдасч байгааг харуулж байна. Манай улсад л гэхэд энэ жил орсон хур бороо, өмнөх бүтэн жилийн хур бороотой ижил хэмжээнд байна. Уур амьсгалын өөрчлөлт бол хэн хүнгүй анхаарах ёстой асуудал мөн. Саяхан манай Засгийн газар “Ногоон хөгжил” хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Австрали, Дани, Швейцари улсуудын оролцоотой  “Ногоон хөгжлийн хүрээлэн” байгуулагдаж байна” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 10-р сард Улаанбаатар хотноо усны асуудлаар Ази, Европын уулзалт байгууллагын гишүүн орнуудын  хурал Байгал орчны сайд нарын хүрээнд зохион байгуулагдахыг дурдаад, Солонгос Улсад 11-р сард зохиогдох цөлжилтийн эсрэг олон улсын хуралд Монгол Улс идэвхитэй оролцох болно гэв.

Хоёр Ерөнхийлөгч мөн бүс нутаг, олон улсын бусад асуудлуудаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

news.mn

No comments:

Post a Comment